Кенийн ерөнхийлөгч тусгай ажиллагаа дууссаныг зарлав


Худалдааны “Westgate” төвд тусгай ажиллагаа явуулж дууссаныг Кени улсын ерөнхийлөгч Ухуру Кениатта албан ёсоор мэдэгдэв гэж Ассошиэйтэд пресс агентлаг мэдээлжээ.
Түүний хэлснээс үзвэл, тусгай ажиллагаа явуулах үеэр таван террористыг устгаж, бас арваннэгийг саатуулсан байна. Сүүлчийн мэдээгээр, халдлагын улмаас 67 хүн, түүний дотор цэрэг, цагдаагийн зургаан албан хаагч амь үрэгджээ. 240 хүн шархадсанаас заримынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа юм.
Үүнээс гадна,террористууд болон тусгай зориулалтын хүчний хооронд тулалдаан болох үеэр байшинд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болж, үүний улмаас цогцолборын гурван давхарын хучилт нуржээ. Тиймээс нуранги дор амь үрэгдэгсдийн цогцос байж болох юм гэж Кениатта тэмдэглэжээ.
Худаллдааны “Westgate” төвд өнгөрсөн бямба гарагт халдсан юм. Терррористууд үйлчлүүлэгчид рүү гранат шидэж, бууджээ. Ингэснийхээ дараа тэд хэдэн арван лал шашинтныг цогцолбороос гаргаж, үүний хамт 30 орчим хүнийг барьцаалсан байна.
Ням болон даваа гарагт цэргийнхэн хэд хэдэн удаа дайралт хийж, ингэснээртерррористуудын эсэргүүцлийг даржээ. Мягмар гарагт байшинд самналт хийж, хагас эвдэрсэн цогцолборт нуугдах гэж оролдсон террористуудыг саатуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ