Пакистанд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөв


Пакистаныбаруун өмнөд нутагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 50 гаруйхүн амь насаа алдсан тухай ВВС агентлаг уламжилж байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өчигдөр 16.30 цагийн орчимд болжээ.
Газар хөдлөлт уртаасаа 66 км үргэлжилсэн бол гүн рүүгээ 20 км хүртэл цуурч ангал үүссэн байна. Гамшигт Аваран болон Балочистан мужууд ихээхэн өртжээ. Түүнчлэн газар хөдлөлт Карачи, Хаберабад, Дели зэрэг хотуудад мэдрэгджээ. Нас барагсад ихэвчлэн гэр, ажил дээрээ байх үедээ барилгын нурангад дарагджээ хэмээн албаныхан мэдээлэв. Түүнчлэн одоо ч гэсэн сураггүй бологсдыг тоо олон байгаа бөгөөд цаашдаа ч өсөх хандлагатай байгаа юм.
Одоогийн байдлаар гамшгийн хохирлыг тодорхойлоогүй байгаа ч Балочистан суурингийн нийт барилга байгууламжийн 30 орчим хувь нь нурсан гэнэ. Гамшгийн газарт 200 гаруй цэрэг ажиллаж байгаа бөгөөд газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж хүргэж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Иранд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 35 хүн амь насаа алдсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ