Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Бразилийн нийслэл Рио Де Жанеиро хотноо болсон ДАШТ-ийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус тусын жиндээ дэлхийн чансааг тэргүүлжээ.
Энэ жилийн жүдо бөхийн ДАШТ-нд Гавьяат тамирчин С.Ням-Очир 73 кг-ын жиндээ тавдугаар байрт орсон бол ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж хоёр дахь тойрогтоо Дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Георгий Зантариад 10:0-ийн харьцаатайгаар хожигдсоноор тэмцээнийг өндөрлөж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ