“Ажилтай, орлоготой монгол хүн” нээлттэй хаалганы өдөр болно

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн яамнаасэнэ сарын 23- 27-ны өдөр Хөдөлмөрийн салбарын долоо хоног зохион байгуулж байна.Арга хэмжээний хүрээнд өнөөдөр 11.30 цагт “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар –Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид Монголд анх удаа “World skills international”тэмцээний шалгуураар мэргэжлийн 4 төрөлд өрсөлдөх юм. Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ур чадвар шаардсан шоу үзүүлбэр үзүүлж сонирхуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдөрт МУ-н Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцоно.
Нөгөөдөр Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган зохион байгуулагдаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ