Роухани НҮБ-ын ассамблей дээр үг хэллээ


Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Манай улс хэзээ ч цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй” гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн энэ чуулга уулзалтын дараа Иран НҮБ-ын гишүүн орнуудтай цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар зургаан талт уулзалт хийхээр болоод буй.
АНУ тэргүүтэй Барууны орнууд Ираны уран баяжуулах үйлдвэрлэлийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой хэмээн үздэг бол Тегеран үүнийг хий хардлага хэмээн уран баяжуулах үйлдвэрлэл нь цэвэр энхийн зориулалттай гэдгийг мэдэгдсээр иржээ.
Иран улс цөмийн зэвсэггүй орон болохоо олон улсын өмнө амлаж байгаа. Энэ шийдвэрт хүрэхийн тулд олон улсын шүүмжлэлд ихээхэн өртсөн. Нэлээд томоохоншахалт үзүүлсэн улс бол мэдээж АНУ байсан юм. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө Иран улс ийнхүү цөмийн зэвсэггүй орон болохоо мэдэгдэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ