Монголбанкийг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа


МАН-ынхан өчигдөр мэдэгдэл гаргаж, Монголбанкинд шалгалт оруулахаар хүсэлт гаргасан. Тэгвэл тэдний хүсэлтийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкийг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтсан байна.
Тэд Монгол Улсын гадаад валютын нөөц, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, “Чингис бонд”-ын зарцуулалт зэрэгт шалгалт хийхээр болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ