Стандартчилал, хэмжилзүйн газар нээлттэй ажиллана

Стандартчилал, хэмжилзүйн байгууллага түүхт 90 жилийн ойн баяраа хэрэглэгчидтэйгээ хамтран тэмдэглэж"Нээлттэй хаалганы өдөр"-ийг энэ сарын 26-ны өдөр Чингисийн талбай дээр зохион байгуулж ЗГ-ын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газрын хэлтэс нэгжүүд дараах арга хэмжээгээр оролцох болно.

1. Хэмжилзүйн хэлтэс нь буруу хэмжлийн үр дагавараас эдийн засаг нийгэм, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, улсын эталон 10 лабораторид хэмжлийн нэгжийг хадгалж, үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд дамжуулж, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыгхэрхэн гүйцэтгэдэг,

-Цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори,

-Хүндийн хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын лаборатори,

-Эзэлхүүн, зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори,

-Дулаан, даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториудаар дамжуулан хэмжих хэрэгслийн заавал баталгаажуулалтыг гүйцэтгэж байгаа талаар танилцуулга, мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын уур, ус, цахилгаан, дулаан, даралтын болон бусад хэмжлийн төрлийн хэмжих хэрэгслийн нэр, төрлийн жагсаалт, Хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллээр хангах болно.

2. Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс нь:

Нийгэм эдийн засгийн бүхий л салбарт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үзүүлэлт, аюулгүй байдал, харилцан орлолтын хэм хэмжээ, шаардлагыг стандартаар дамжуулан тогтооход үйлдвэрлэгч, хэрэглэгч, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэхийн тулд Монгол улсын 6200 гаруй стандартыг нийтэд сурталчилж, 15 салбараар ангилсан мэдээллийг иргэдэд хүргэх болно. Түүнчилэн "Стандартыг хэрхэн бичих вэ?", "Байгууллагын стандартыг хэрхэн боловсруулах вэ?", "Гадаадын стандартыг хэрхэн бүртгүүлэн хэрэглэх вэ?" товхимолоор мэдээлэл өгч, зөвөлгөө үзүүлэх болно.

3. Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын хэлтэс нь:

Зах зээл дээрээс зөв сонголт хийх, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах бүтээгдэхүүнүйлчилгээнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үндэснийүйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дараах үйл ажиллагаагаар хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа тухайгаа иргэдэд мэдээлэх болно.

Үүнд:

-бүтээгдэхүүний баталгаажуулалт,

-үйлчилгээний баталгаажуулалт,

-тогтолцооны баталгаажуулалт,

- бүтээгдэхүүн үйлчилгээнд “Үндэсний тохирлын тэмдэг”хэрэглэх эрх олгох,

-“Эко тэмдэг”-ийн баталгаажуулалт

Үйлдвэрлэлийн болон импортлогч 46 аж ахуйн нэгж байгууллагын 168 бүтээгдэхүүн Үндэсний стандартын шаардлага хангасан, технологи нь тогтворжсон бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгодог “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй болсноос дотоодын үйлдвэрлэлийн 42 аж ахуйн нэгжбайгууллагын - 138 бүтээгдэхүүнд аль үйлдвэрийн ямар бүтээгдэхүүн ордог, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрхэн баталгаажуулалт хийлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл сурталчилгааг авах болно.

4. Итгэмжлэлийн хэлтэс нь:

Сорилтын болон шалгалт тохируулгын лаборатори, баталгаажуулалтын байгууллагын чадавхийг хөндлөнгөөс нотлон, албан ёсоор хүлээн зөвшөөрөх үндэсний итгэмжлэлийн тогтолцооны үйл ажиллагаа, зарчим, шаардлагын талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгч, 15 нэр төрлийн итгэмжлэгдсэн сорилт гүйцэтгэх лабораториуд, тохирлын үнэлгээний байгууллагуудын танилцуулга сурталчилгааг хэрэглэгчидтэйгээ хамтран явуулах болно.

5. Сорьцын хяналтын хэлтэс нь:

Үнэт металл, эрдэнийн чулууны сорьцыг лабораторийн нарийвчилсан аргаар шинжилж, баталгааг хангуулах, алт, үнэт металлын үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавих чиг үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар хэрэглэгчдэд мэдээлэл зөвөлгөө өгөхөөс гадна иргэдийн эдэлж хэрэглэж буй үнэт эдлэлийн сорьцийг шалгаж таних, эрдэнийн чулуу, алмаз, чулуун шигтгээ, чулуун эдлэл шинжлэн таних үйлчилгээг газар дээр нь /үнэ төлбөргүй/ үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ