ДБЭТ-ын ерөнхий найруулагчийг шалгаж эхэлжээ

Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүнд холбогдох хэргийг УМБГ-аас харьяалал тогтоож шалгуулахаар шилжүүлсэн байна. Дуурь бүжгийн эрдмийн театраас үнэт эд зүйл алга болсон гэх гомдлын дагуу шалгаж байгаа аж. Г.Эрдэнэбаатарыг ДБЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллах явцдаа албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн тус театрын сан хөмрөгт хадгалагдаж байсан эмэгтэй хүний толгойн мөнгөн гоёл, чимэг, зүүлтийг зувчуулсан гэх хэрэгт буруутгасан гомдол цагдаагийн байгууллагад ирээд буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ