Өнөөдрийн чуулган хойшилж магадгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас эхлэн хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй учир үдээс хойш 14.00 цаг хүртэл хойшлуулаад байна. Товлосон хуваарийн дагуу өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах байсан. Гэвч байнгын хорооны хурлаас шалтгаалж хойшилж магадгүй байна.

Учир нь Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд оруулах ёстой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ