“Жаст”-ын Ш.Батхүүг хорьжээ

“Жаст” группын захирал асан Ш.Батхүүг уржигдар цагдан хорьжээ. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр албан тушаалтныг хорьсон гэх мэдээлэл байна. Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр эрүү үүсгэн шалгаж буй билээ.

Түүнээс УМБГ гурван удаа мэдүүлэг авсан бөгөөд НПГ-аас ийнхүү цагдан хорьж байцаалт авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин энэ хэрэгт “төрийн” гэх тодотголтой эрхмүүд холбогдсон гэх яриа гарч байсан ч нэр дуулдаад байсан эрхмүүдээс нэг ч хүнийг дуудаж мэдүүлэг, байцаалт аваагүй гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ