Кенид гурав хоног эмгэнэл зарлав

Кенийн Найроби хотын “Westgate” худалдааны төвд Сомалийн аль-Шабааб бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдэж, олон хүнийг барьцаалсан цэргүүдийг баривчилж худалдааны төвийг чөлөөллөө. Халдлагын үеэр нийт 62 хүн амь насаа алдсан бөгөөд олон тооны хүн шархадсан юм. Тиймээс Кенийн Засгийн газраас нас барсан хүмүүсийн дурсгалын хүндэтгэж улс даяар гурав хоногийн эмгэнэл зарлажээ. Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата жихадистуудын үйлдсэн аймшигт халдлага, хүн барьцаалсан гэмт хэрэг бүрэн дууссан гэдгийг мэдэгдэв.

Кенийн цэргийнхэн өчигдөр худалдааны төвийг хяналтандаа авч, барьцаалагдсан хүмүүсийг суллаж дуусахад таван зэвсэгт дайчныг хөнөөж, 11 жихадистийг баривчилсан байна. Түүнчлэн халдлагын үеэр 175 орчим хүн гэмтэж бэртсэний ихэнх нь айж сандарснаас цочролд орсон байсан бол 62 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэлтэйгээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ