Химийн зэвсгийг устгахад Хятад тусална

Сирийн химийн зэвсгийг устгахад Хятадын тал туслахад бэлэн байгаа бөгөөд шинжээчдээ илгээхээ Хятадын Гадаад харилцааны сайд хэллээ. Үүний зэрэгцээ Хятадын тад Сирийн засгийн газартай уулзалт хийх сонирхолтой байгаа бөгөөд ирэх даваа гаригт Бээжинд уулзалт төлөвлөөд байна. Энэ уулзалтын гол сэдэв нь хоёр орны харилцаанаас гадна, химийн зэвсгийг усгахад хэрхэн тусалж болох талаар яригдах юм байна.

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад химийн зэвсийн нөөцөө устгахыг зөвшөөрөөд байгаа. Сирид байгаа тэдгээр хиймийн зэвсгийг утгахад дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай бөгөөд их хэмжээний хөрөнгө зарцуулна хэмээж буй. Нэгэнт Хятадын тал ачаа таталцахаар шийдсэн бол хөрөнгө нэмэрлэх нь ч гарцаагүй биз ээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ