Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан маргааш 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах тухай, Хогтээврийн тариф батлах тухай , Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршил тогтоох тухай , Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулж, нэр дэвшүүлэх тухай, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэнэ. Дээрхи асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хороодын хурлаар төлөөлөгчдийн саналыг авсанюм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттийэ харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ