Д.Ганбаатарын хүлэг 76.800 ам.доллараар байлуулжээ

“Макс” Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх хурдан хүлгээ АНУ-ын Баруун Виржинагийн морин тойруулгад уралдуулжээ. 400 мянган ам.долларын шагналын сантай уг уралдаан өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд Д.Ганбаатарын хүлэг аман хүзүүджээ. Түрүүлсэн моринд 230.400 ам.доллар, аман хүзүүдсэн “Mongolian Saturday”-г 76.800 ам.доллараар байлсан байна. “Макс” Д.Ганбаатар “Mongolian Saturday”-г 2011 онд дуудлага худалдаанаас 60.000 ам.доллараар худалдан авсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ