Амь үрэгдэгсдийн тоо 200 давлаа


Пакистанд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо аль хэдийнэ 200 давсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 350 хол давсан гэж байна.
Газар хөдлөлт уртаасаа 66 км үргэлжилсэн бол гүн рүүгээ 20 км хүртэл цуурч ангал үүссэн байна. Гамшигт Аваран болон Балочистан мужууд ихээхэн өртсөн гэнэ.
Одоогийн байдлаар гамшгийн хохирлыг тодорхойлоогүй байгаа ч Балочистан суурингийн нийт барилга байгууламжийн 30 орчим хувь нь нурсан гэнэ. Гамшгийн газарт 200 гаруй цэрэг ажиллаж байгаа бөгөөд газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж хүргэж байна. Сүйрэлд өртсөн бүсээсамьд гарасдыг нүүлгэн шилжүүлж ойролцоох тосгонууд руу нүүлгэж эхэлсэн байна. Тэдгээр хүмүүст Засгийн газраас хоол хүнс,цэвэр усны тусламж хүргүүлж эхэлээд байгаа тухай ВВС мэдээллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ