Аав охин хоёр шатаж амиа алджээ


Аав, охин шатаж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнийн 02.20 цагийн үед нийслэлийн Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо, Нисэхийн их амын есдүгээр гудамжны найман тоотод айл шатаж 28 настай, эрэгтэй С, гурван настай, эмэгтэй Н нар амиа алдсан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ