Монгол судлаачийн илтгэл шилдгээр шалгарав

Баавгай судлал, хамгааллын Олон Улсын нийгэмлэгээс энэ сарын 15-20-ны хооронд зохион байгуулсан Баавгайн олон улсын 22-р их хурал АНУ-ын Юта мужийн Прово хотноо боллоо. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэхүү хуралд Мазаалай баавгайн генетикийн үр дүнг олон улсад танилцуулах зорилгоорсудлаач Т.Одбаярыг оролцуулсан юм. Тэрбээр энэхүү зөвлөгөөнд “Говийн баавгай нь хүрэн баавгайнаас ялгагдах Монголын говь цөлд амьдардаг бие даасан дэд зүйл мөн үү” гэсэн асуудал дэвшүүлсэн илтгэлээр оролцлоо. Түүний илтгэл олон улсын түвшинд хамгийн зохион байгуулалттай, сонирхолтой хэмээн сайшаагдан “Шилдэг ханын илтгэл” гэсэн шагналыг авлаа. Энэ нь Мазаалай баавгайг олон улсад суртачилсан томоохон ажил болов.
Олон улсын зөвлөгөөнд 60 гаруй орны 340 орчим баавгай судлаач, мэргэжилтнүүд оролцож “Баавгайн ичээлэх үе” гэсэн агуулга дор өвлийн улиралд баавгайн зан төрх, физиологи, экологи болон үржилтэй холбоотой асуудлаар хэлэлцжээ. Түүнээс гадна популяцийн экологи, генетик, баавгайн зан төрх, хүний нөлөө болон олон нийтэд баавгайг сурталчилан таниулах зэрэг асуудлуудаар илтгэлүүдийг хэлэлцүүлэн цаашид ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцсон байна.
СудлаачТ.Одбаяр Айдехогийн их сургуулийн генетикийн лабораторид гурван сарын хугацаагаар ажиллахаар энэ сарын 14-нд АНУ-руу явсан билээ. Тэрбээр Мазаалай баавгайг хамгаалах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш ангилал зүйн маргаантай асуудлыгшийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Өмнө нь Мазаалай баавгайг хүрэн баавгайнаас өөр зүйл гэдгийг баталсан бол энэ удаа Гималайн тэнгэр уулын хүрэн баавгайнаас генетикийн хувьд ялгаатай эсэхийг тодорхойлохоор ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ