ГССҮТ-ийн эмч нар ажил хаялт зарлалаа


ГССҮТ-ийн эмч нар өнөөдөр 17.00 цагаас ажил хаялт зарлалаа. Тодруулбал, өнгөрсөн сарын 23-нд Эрүүл мэндийн сайд тушаал үйлдэж, ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Жамбалжавыг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Мөнхбаярыг томилоод байгаа бөгөөд түүнийг жинхлэх эсэх нь ч эргэлзээтэй байгаа аж. Иймд даргагүй удсан эмнэлгийнхэн “Хууль бус улстөрийн томилгоогоо зогсоо”, “ГССҮТ-д ажлын байрны стресс үүсгэхээ зогсоо” уриа лоозон барин жагсаж, ажил хаясан байна. Өнөөдөр 17.00 цагаас эхэлсэн ажил хаялтаа хугацаагүйгээр зарлаад байгаа аж.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ