Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарт эхэллээ. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах тухай, Хогтээврийн тариф батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байршил тогтоох тухай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулж, нэр дэвшүүлэх тухай, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэнэ. Дээрхи асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хороодын хурлаар төлөөлөгчдийн саналыг авах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ