“Монгол ур чадвар 2013” өдөрлөг

Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Монгол ур чадвар 2013” өдөрлөгийг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Энд үндэсний компаниуд монгол ургамлын тосноос эхлээд монгол ноолуур, монгол гэр, монгол үнэгэн лоовууз зэрэг төрөл бүтээгдэхүүнийг үндэсний компаниуд дэлгэн тавив. Монгол хүний ур ухаанаар бүтсэн эдгээр бүтээгдэхүүнийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үзэж сонирхох зуураа үйлдвэрлэгчидтэй санал бодлоо солилцсон. Нэг үеэ бодвол манайхан юм юм хийдэг болжээ. “Урбан” монгол жийнс залуучуудын сонирхлыг ихээхэн татав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ