Дэд сайд Э.Эрдэнэжамьяанг өнөөдөр шүүнэ

Эрэн сурвалжлахаа болих тухай хүсэлтийг Интерполд албан тушаалаа ашиглан дур мэдэн явуулсан ба үүнээс үүдэлтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны шүүх хурал өнөөдөр 10.00 Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнийг шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдсон ч өнөөг хүртэл хойшлогдоод байсан юм.
Түүний илгээсэн хүсэлтийн дагуу Интерпол Н.Энхбаярын туслах Б.Хуяг, дүү Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахаа зогсоосон билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ