Гурван хүн гэмтэв

Уржигдар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Шилэн дэлгүүрийн урд авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Витз, Соната-5 загварын суудлын автомашинууд мөргөлдөж иргэн 30 настай эрэгтэй,29 настай эрэгтэй, 38 настай эрэгтэй нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлэгийн анхны тусламж үзүүлжээ. Энэ мэтчилэн автомашины осол сүүлийн үед ихээр гарч байгаатай холбогдуулан жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ