Ж.Хатанбаатар: Би хуулийг барьж ажилласан гэдгээ хаана ч хэлнэ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатар сүүлийн үед Н.Удвал сайдын хэвлэлд өгсөн ярилцлагын “гол сэдэв” болоод байгаа.Монгол Улсын ардын эмч, хүний гавьяат эмч Ж.Хатанбаатартай ярилцлаа.
-Муу бол хойд талын гэр гэдэг шиг ЭМЯ-тай холбоотой болохгүй бүхэн танаас болж байсан хэмээн Н.Удвал сайд ярьжээ. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох гэсэн сайдын тэмцэлд та яажсаад тотгор болж байсан юм?
-Аливаа зүйлийг баримт нотолгоотой ярих ёстой. Баримтаас үзэхэд сайдын энэ үг бодит байдлаас их хол, бас худал байна. Жишээ нь, түрүүчийн сайд ТНБД нар асуудалд холбогдож, байцаагдаж эхлэхэд Н.Удвал Авлигатай тэмцэх газартай “Авлигагүй ЭМЯ” гэдэг баримт бичигт гарын үсэг зурна хэмээн яаман дээр хоёр байгууллагын удирдах ажилтны төвшинд уулзалт хийсэн. Үүний дараа Авлига болон Нийтийн эрх ашгийн сонирхлын зөрчлөөс ангид байлгах ажлыг зохион байгуулах ажилтныг яаралтай томил хэмээн надад даалгасан.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5 тоот тушаалаар байгууллага авлига хариуцсан мэргэжилтэнтэй байж болно гэсний дагуу бид судлаж, хуулийн мэргэжилтэй, төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн хүнийг сонгон томилсон. Ингэснээр АТГ-тай хамтран зайлшгүй мэдэж байх шаардлагатай сэдвүүдээр сургалтыг тогтмолжуулан ажиллаж байсан.Гэтэл одоо сайд тэс өөрөөр ярьж, хийж байна.“Бүтцэд байхгүй орон тоонд дураараахүн авч ажиллуулан зөрчил гаргасан” гэжбуруутганяг авлигатай тэмцэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргийг гардан зохион байгуулж байсан тухайн ажилтныг халуулсан байна лээ. Үүнээс харахад “Авлигатай тэмцэх, шудрага ёсыг тогтоох” ажилдхэн саад болоод байгаа нь аяндаа тодорно.
Сайд ярилцлагадаа эмч нар надад “Танай яаман дээр маш их авлигын суудал байдаг” гэж хэлсэн гээдцааш нь “Тусгай зөвшөөрөл гэдэг нэрийн дор даатгалын санхүүжилтийг буруугаар ашиглаж ашиг орлого олдог механизм үүссэн” гэхчилэн салбарыг нийтэд нь хардлага сэрдлэгэд хамруулан ноцтой ноцтой юмярьсан байсан. Үнэхээр тийм асуудал байгааг тогтоочихоод байгаа юм бол холбогдох газруудад хандан шалгуулж шийдвэрлүүлж, үнэн мөнийг олохгүй яагаад сайд нуугаад байгаа юм бэ. Ингэж хүн болгоныг хардаж гүтгээд байхаар сайд болон түүний багийнхан гээд байгаа 10-аад хүнээс бусад төрийн ажлаа мөрөөрөө хийж байгаа ЭМЯ-ны аппаратынхан бүгд гэмт хэрэгтэн, хууль завхруулагчид шиг нийгэмд харагдах болсон.Ийм үндэслэлгүй хардлага сэрдлэгээр ажил хийдгээ болих хэрэгтэй.
-Сайд таныг миний нэр төрд халдлаа гэж, харин сайдын ярилцлагыг уншихаар та ч бас тэгж хэлэх ёстой юм шиг санагдсан?
-Төрийн сайд хүн эрх мэдэлдээ дулдуйдаж, дүрэм журмын дагуу ажлаа хийгээд явж байгаа хүнийггүтгэж,“хэрэг төвөгт оруулна шүү” гээд айлган сүрдүүлж заналхийлээд байхад бодит байдлыг хэлэхгүй, зохих тайлбарыг үнэн зөвөөр нь өгөхгүй, хүлцэн тэвчээд хараад сууж байх ёстой гэж үү.
Эрх мэдэлтэй хүнээс айж агчих биш, хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой ардчилсан нийгэмд бид амьдарч байна.Тиймээс баримт сэлт дурдаж тайлбар өгөхөөр дархан халдашгүй эрх, нэр төрд халдлаа гээд байгаа нь айлгах нэг хэлбэр байх.
Ер нь шударга үнэнд нийцүүлж, баримт нотолгоотой ярья гэвэл харин ч эсрэгээрээУдвал сайдыг миний нэр төрд бүдүүлгээр халдаж гүтгэлэг явуулсан, төрийн захиргааны ажлыг будилуулсан, хууль зөрчсөнгэж үзэхээр байгааг хэлэх хэрэгтэй.
Саяхан тэрээр өөрийнхөө булхай бурууг нуухын тулд намайг гүтгэж, түүнийгээ үнэмшүүлэх гэж “Өмнөх хүмүүсийнхээ өв залгамжлагч шиг ажиллаж байсан” гэж ярьсан байна лээ.Хийж байгаа ажлуудыг буруутгаад, өмнөх хүнийх нь араас явуулна гэсэн сайдын санаа, гол эрх ашиг нь тендер мөнгөтэй холбоотой асуудал руу ороод байдаг.Н.Удвал сайд шинээр томилогдсон Эрдэнэтуяа даргаараа 11 тендерийн үнэлгээний хороог хүчингүй болгуулж, нэг өдөр 14 тушаал гаргаж, 23 үнэлгээний хороог шинээр байгуулсан.Үнэлгэний хророоны даргаар дандаа сайдын итгэмжит хүмүүс тодорсон.Ганцхан энэ баримт л сайд ямарсонирхлын үүднээс тендерийн асуудлыг онцгойлон будлиулаад, саатуулаадбайсан нь тодорхой харагдана.
-Сайдын ярианд төрийн албанд бий болсон гаж үзэгдэл гэдэг үг хэллэг байна. Энэ нь Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотойгоор л ингэж хэлж?
-ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг өмнө нь Н.Удвал сайд ажиллах боломжгүй болтол нь дарамталж, өөрөө дайран орж шүүрч хийдэг байсан. Одоо ч хэвээрээбайна. Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлдөө явуулсан бүх бичигт зөвхөн Н.Удвал сайд хариу өгч байгаа биздээ. Тиймээс Н.Удвал сайдад ТАЗ-өөс “Бид салбар зөвлөлтэйгээ хуулийн хүрээнд хамтранажиллах ёстой” гэдгийг тайлбарласан. Мөн ТАЗ-өөс ЭМЯ-нд төрийн ажил зүй зохистой байдлаараа явагдаж байгаа эсэхийг хянан шалгасан юм. Шалгалтын дүгнэлт Удвал сайдыг “Өөрт нь үйлчлэх ёстой ажлын албаа яамны төрийнзахиргааны ажилд шууд хөндлөнгөөс оролцуулж, Төрийн албаны тухай, Засгийн газрын тухай, Яамны эрхзүйн байдлын тухай, Төсвийн тухай хуулийг тус тус зөрчсөн байна” гэж гарсан. Сайд энэ дүгнэлтийг “Өөрчлүүлэн өөртөө ашигтайгаар солиулахаар тавьсан хүсэлтийг” нь хууль журамд үл нийцнэ гэснийх нь төлөө, мөн ТАЗ-өөсодоогийн төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэтуяа нь боловсон хүчний талаар шийдвэр гаргах эрхгүй гэхээр өөрийгөө энэ салбарын хэмжээгүй эрхт ноён гээд бодчихсон Н.Удвал ахайтны зэвүү, уур хоёр зэрэг хүрээд байгаа бололтой. Тиймээс ТАЗ рүүнөгөө сурсан зангаараа зогсоо зайгүй дайрч байна.
Арай л дэндэж байна. Төр, засаг энэ мэтхууль бус, танхайүйлдлүүдийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авахбайлгүй.
Би ЭМЯ-д хуулийг барьж ажилласан гэдгээ хаана ч ам бардам хэлнэ.
-ТАЗ-өөс Эрдэнэтуяаг боловсон хүчний талаар шийдвэр гаргах эрхзүйн чадамжгүйг мэдэгдсэн гэлээ. Гэтэл танай яамнаас өдөр бүр шахам хүн халагдаж байгаа гэдэг.Яам Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг тоохгүй байгаа юм биш үү?
-Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, албан тоот ЭМЯ болон Н.Удвал сайдын хувьд юу ч биш болсон гэдгийг Эрдэнэтуяа даргын өнөөдрийг хүртэл яамны мэргэшсэн боловсон хүчнийг хоморголон халсан тоо гэрчилнэ. Эрдэнэтуяагийн ажилгүй болгосон хүний тоо одоогийн байдлаар30-аад болчихоод байгаа гэсэн.
Н.Удвал сайд дүү Н.Дуламсүрэнгийнхээ сайтаар нярав Батдорж гэдэг хүнийг халснаас болж, тэрээр цус харвалаа гээд намайг гүтгээд байсан. Харин өнөөдөр Батдорж жинхэнээсээ Эрдэнэтуяа даргын тушаалаар халагдсан байна билээ.
Би ЭМЯ-нд ажиллах хугацаандаа Төрийн төв байгууллагын мэргэшсэн боловсон хүчнээс нэг ч хүн ажлаас халж чөлөөлөөгүй. Харин Н.Удвал сайд бүтцийн өөрчлөлт хийх шалтгаар хоёр хүнийг ажлаас чөлөөлүүлсний нэгЭнхболдыгэгүүлэн томил гэсэн шүүхийн тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлж, тушаал гаргатал сайдын туслах яамны тамга авч зугтаагаад хүчин төгөлдөр болгоогүй. Тэгсэн атлаа Энхболдтой адил бүтцийн өөрчлөлтөд нь өртсөн, асуудал нь шүүхийн давж заалдах шатанд явж байсан Отгонбаатарыг Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилж, хоёр долоо хонуулаад халж, дахин сольжөөрийнхөө хүнийг авсан зэргээр сайдын эрх ашгийн ноцтой зөрчилүүд үргэлжилсээр байна.
Ингэж төрийн ажлыг бантан болгож, хууль зөрчиж дураараа дургиж байгаатай би эвлэрч чадахгүй байгаа юм.
-Яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд ирсэн бүх бичигт сайд хариу өгдөг гэлээ. Гэтэл сайд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан тоотууд ЭМЯ-нд ирдэггүй, түүнийг бид хэвлэлээс олж хардаг болсон гэх?
-ТАЗ-өөс ямар бичиг, тоот хэзээ хаашаа хэн рүү явсан, хэн хэзээ хүлээж авсан гэдэг нь бүртгэлтэй байж байгаа. Бас манай яаман дээр ирсэн бичиг тоот бүгд огноо бүртгэлтэй.Төрийн албаны зөвлөл салбарын сайд Н.Удвалын нэр дээр хаяглаж, ЭМЯ-нд албан бичиг хүргүүлсээр байтал түүнтэй танилцахгүй, энэ тухай зөвхөн хэвлэлээс олж мэдэж байгаа мэтээр ярьж, Төрийн албаны зөвлөл рүү хүртэл дайрч давшилж байгаа нь ганцхан энэ удаагийнх биш.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага хэн нэгэн бодлогогүй, дураараа авирладагхүний аманд багтаж гүтгэж, гүжирдүүлээд байдаг газар биш. Төрд хэн ажиллах вэ гэдгийг сонгон шалгаруулж, бас төрд ажиллаж байгаа мянга мянган төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалдаг газар.Энэ байгууллагыг ганцхан Хатанбаатарт үйлчилдэг гэж хэлэх гээд байгаа юм болов уу даа.
-Төрийн албаны зөвлөл, Төрийн нарийн бичгийн дарга Хатанбаатар хоёр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хийх ёсгүй байсан юм биш үү?
-Сайд 17 эмнэлгийн даргыг ажлаас нь хоморголон чөлөөлөхдөө дараагийн хүмүүсээ өөрөө шууд томилчихно гэж ойлгож байсан бололтой юм билээ. Хуулиар, төрийн албаны дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой.Энэ дагуу ТАЗ-д хандсан нь, сонгон шалгаруулалт явуулсан нь гялс манас томилгоо хийчихнэ гэж тооцож байсантай нь зөрчилдсөн.Тэгээд сонгон шалгаруулалтыг явуулахгүй байлгах гэж олон юм хийсэн дээ.Товлосон өдөр сайдын багийн хүмүүс ээлжилж очиж бужигнуулаад л. Сонгон шалгаруулалтын комиссын дарга Оюунцэцэг сайд өнөөдрийн шалгаруулалтыг болиул гэсэн гээд “Би огцорлоо” гэж өргөдлөө бичиж гүйгээд, “Эмнэлгийн дарга нарыг шууд сонгон шалгаруулалт явуулах байсныг хойшлуулж, ТАЗ-өөр буруу шийдвэр гаргуулсан” гэж намайг буруутгаад сайдын зөвлөх Жамбалжав бүх сувгаар хөлсөөгоожуулаад ляриад байсныгүзэгчид харсан.
Өнөөдөр үүрэг гүйцэтгэгч даргатай эмнэлэг олон байна.Түр орлон гүйцэтгэж байгаа хүнтэй дараа нь ямар хариуцлага, ажлын үр дүнг яаж тооцох бэ гэдгээс эхлээд иргэдэд хүрч байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын талаар олон асуудлыг хөндөхгүй өнгөрөх аргагүй.
-Та ажлаа наадмын өмнөхөн өгсөн. Үүнээс өмнө дөрөв таван сар та яагаад сайдтайгаа уулзаагүй юм?
-Ийм юм гэж яаж байхав.Харин үнэн нь гэвэл Н.Удвал сайд сүүлийн 4-5 сар үргэлжлүүлэн олон удаа гүтгэлэг явуулаад одоо нэг бэлтгэл хангагдлаа гэжүзсэн бололтой, тавдугаар сарын 1-нд Шадар сайдын өрөөнд намын нөхдийн дэргэд “найман зүйлээр” гүтгэж, сүртэй хурал хийлгэсэн. Би тэнд яригдсан асуудлуудадбаримт холбогдох материалуудаар хариулт өгч, Шадар сайдын зөвлөхүүдэд танилцуулсан. Тавдугаар сарын 1-ээс хойш туслах, зөвлөх, мөнөөрийнхөө дагуулж ирсэн Төрийн захиргаа удирдлагын даргаар ажиллаж байгаа Оюунчимэг нартаа Төрийн нарийн бичгийн даргын хувьд надад хуулиар оногдсон үүрэгт ажлыг шууд хуваарилан хариуцуулах болсон.Үүнтэй зэрэгцэн гүтгэлгээ Н.Удвал төрсөн дүүгээрээдамжуулан сайтуудаар тавьж эхэлсэн. Нэгэнт миний хийх ажлуудыг өөрийн тойрон хүрээлэгч нартаа хариуцуулах болсон юм чинь тэр хүнд Төрийн нарийн бичгийн даргатайгаа уулзах ямар учир шалтгаан, шаардлагаүлдсэн байх юм. Хүнийг ийм байдалд оруулснаа нуун булзааруулахын тулд бусдад буруу ташаа мэдээлэл өгч, гүтгэлгээ гүнзгийрүүлэн улаан цайм хийх болсоных нь нэг хэлбэр нь дээрх асуудалдаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр ЭМЯ-ны аппаратынхныг цуглуулж, “Намайг Дэд сайд Амарсанаа орлоно, яамыг ерөнхийд нь миний зөвлөх Жамбалжав хариуцаж ажиллана” гэж хэлээд явсан хүн. Иймээс тавдугаар сарын 1-нээс хойш намайг чөлөөлсөн өдөр хүртлэх хоёр сарын хугацаанд ховорхон тааралдсан нь үнэн. Учир нь сайд 45 хоногт нь сонгуулийн ажилтай, бусад цагт нь зөвхөн тойрон хүрээлэгч нартайгаа нягт хамтран ажилласан. Үнэн юм үнэнээрээ байх нь сайхан.
-Таныг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүнээр МАХН-ын дэд даргыг хэмээн тодруулж. Юунаас болоод ийм тодорхойлолт гарч ирэв?
-Би УИХ-ын 2012 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаартойрогт нэр дэвшин нэр өрсөлдөж,26 мянга шахам хүний саналыг МАХН-давчирсан. Энэ цөөн санал биш. Сонгогчдын энэхүү надад итгэл хүлээлгэж өгсөнсаналын үр дүнд МАХН-ын гишүүдээс нэрсийн жагсаалтаар үндсэндээ хоёр хүн УИХ-д сууж байгаа. Авсан саналын тоогоороо би намд өндөр оноо авчирсан хүмүүсийн нэрсийн жагсаалтын эхэнд зүй ёсоор орж байсан. Иймд Улс төрийн сонгуульд оролцож үр дүнд хүрснийх нь төлөө намаас намайг энэ албан тушаалдсанал болгосон. Төрийн албаны шалгалт өгч тэнцсэнээр төрийн жинхэнэ албан хаагч болж, хуулиараа намын гишүүнчлэлээс түдгэлзсэн.
Н.Удвал сайд төрийн жинхэнэ алба ажлыг нам дээрээ шийдэхээр муйхарлажхууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн байсан. Харин хэн ч мэдэхгүй хүнийг Д.Тэрбишдагва Н.Удвал хоёр өөд нь татажажилтай болгосон юм шигээр хүмүүст ойлгуулах гээд муйхарлан зүтгээд байгаа нь дэндүү хөөрхийлөлтэй явдал.
-Ор тойрсон яриа хөөрөө нэлээд гарч байна, сайдын хэлснээр бол нэг орыг 500 мянган төгрөгөөр наймаалцсан юм уу?
-ЭМЯ-ны холбогдох хүмүүсээс энэ тухай мэдээллийг авах нь зүйтэй байх.Ер нь Удвал сайдаас эхэлсэн яриа.Анх сайд надад “Энэ асуудлыг хариуцсан Баатарсүх мөнгө авч орны хуваарь хийсэн байна түүндээр арга хэмжээ ав, тушаалыг яаралтай хүчингүй болго” гэсэн.Хүмүүсийн дам яриагаар хэн нэгнийг хилсдүүлж болохгүй. Би судлаж үзье гэсэн. Тэгээд асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, ор хуваарилсан газруудын материалыг шалгаж үзсэн. Бүх байгууллага нь хууль дүрмийнхээ дагуу өөрсдийнхөө ор хүссэн саналдаа шалтгаанаа дурдан ирүүлж, түүнийг нь холбогдох газар хэлтэс шалган зохих журмаараа л шийдэгдсэн байсан. 500 мянгөн төгрөгөөр өгдөг гэсэн юм ч илрээгүй.
Н.Удвал сайдад мэргэжилтний талаар ноцтой зөрчил илрэхгүй байна, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандаж тодруулах хэрэгтэй гэдгээ хэлсэн. Харин намайг ажлаа өгснөөс хойш мэргэжилтэн Баатарсүхийг шахаж хавчсаар байгаад халсан байсан. Тэр ч бүү хэл АТГ-т өгч шалгуулж байгаа бололтой юм билээ.
Нэгэнт хууль хяналтын байгууллага шалгаж байхад эцсийн шийдийг нь харахгүй халж байгаа нь тухайн мэргэжилтэндээ биш мэргэжлийн ажлыг нь өөр хүнд хариуцуулах онцшаардлагатай болсон гэлтэй. Энэ бол яг л Н.Удвал сайдын ажиллаж чадах зарчим, арга барил нь юмдаа.
-Өмнөговиос утасдаж манайд ор хэрэггүй байхад ор нэмчихсэн гээд сайдыг чинь загнаад байсан юм биш үү?
-Өмнөговийн хүн ам өнөөдөр хэрхэн нэмэгдэж байгааг улсаараа харж байна. Ажлын байр нэмэгдсэн, хүн ам олширсон зэргийг дагаад эмнэлэг үйлчилгээг өргөтгөх шаардлагабайгаа. Өмнөговьд илүү ор хуваарилчихсан, тэр нь илүүдээд байгаа гэсэн юм байхгүй. Харин өмнөговийнхон нэмэгдсэн орныхоо тоогоор санхүүжилтээ нэмж авъя гэдэг хүсэлтийг яамны газрын дарга Цолмонгэрэл гэдэг хүнийг очиход тавьсан юм билээ. Тэр нь “Өмнөговийнхон илүү хуваарилсан ороо буцааж ав” гэж загнаад байна гэж “орчуулагдан” сайдадхүрсэн хэрэг л дээ.
-Сайд танд“Хэрэггүй газруудад ор хуваарласан, мөн орны зөвшөөрөлд авилга байсныг эмч нар хэллээ” гээд ор хуваарилсан тушаалыг хурдан цуцал гэсэн юм биш үү?
-Н.Удвал сайд Төрийн нэрийн өмнөөс олон чухал шийдвэр гаргадаг албан тушаалтан гэхэд дэндүү гоомой юм их хийж байна.
“Ор хуваарилсан тушаалыг ямар ч үндэслэлгүйгээр шууд цуцлавал Эмнэлгийн байгууллагуудын иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт эрүүл мэндийн даатгалаас олгогдохгүй. Үүнээс болж бөөн чирэгдэл гомдол үүсэх учраас та эргэн нэг хараач, шаардлагатай газрууд үнэхээр хаягдсан бол нэмээд тушаал гаргаж болно шүү дээ” гэжсайдадхэлсэн. Ажлын эрх ашгийг бодож хэлсэн үг маань одоог хүртэл намайг буруутгах нэг бай болж байна.
Эрх мэдлээ эдэлж л байгаа бол эцсийн үр дүн, сөрөг нөлөөг аль болох нийтийн эрх ашгийг хөндөгдөхгүй байх талаас нь байнга харж, бас болгоомжилжбайх ёстой гэж би боддог. Ер нь нэг сонин зүйл Н.Удвал сайдад байдаг. Өөрийнхөө тушаалыг хүчингүй болгохдоо хүртэл яагаад заавал намайг буруутгаад байгаа юм. Тэр байтугай зүйлийг надад огт харагдаж үзэгдэхгүй хийдэг хүн. Буруу зөрүү хийсэн болгонд Төрийн нарийн бичгийн даргын нэрийг зүүх сонирхол нь дэндүү давамгайлахаараа хүний өөрийн буруугаа ялгаж чадахаа больчихдог юм болов уу гэжодоо л харж сууна.
-Хамгийн гол нь ор хуваарилсан тушаалд таны хувийн сонирхол их орсон, тухайлбал “Богд-Уул” сувилалд, “Хасу Шивэрт” рашаан сувилал, “Хасу хандгайт”, “Хасу манал”зэрэг газарт хэдэн мянган ор нэмж олгож, Эрүүл мэндийн даатгалын сангаассанхүүжүүлж, даатгалын хөрөнгийг үргүй зарцуулахаар шийдвэр гаргуулж, түүнийгээ дор нь засах гэхээр хөдлөөгүй гэдэг асуудал яриад байгаа шүү дээ?
-Ер нь жил бүр ор хуваарилах тушаал гаргадаг.Энэ нь тухайн жилд шаардлагатай байгууллагуудад нь хэрэгцээтэй орыг нэмэх зэргээр зохицуулалт хийж байгаа ажил.Үүний цаана ард иргэдэд очих эмнэлгийн тусламж,үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх сайжруулах зорилго байдаг.
Нийслэлийн төсвийн байгууллага болох “Богд-Уул” сувилал 2011 онд 30 ор нэмэгдүүлсэн нь Н.Удвал сайдын 2013 онд гаргасантушаалд ямар ч хамааралгүй зүйл. Өмнөх сайдын хэрэгжүүлээд өнгөрсөн эрх мэдлийн асуудлыг буруутгах гээд байгаа бол бас тийм эрх зүйн орчин байхгүй.
“Богд-Уул” сувилал даатгалын сангаас 100 ороор 100 хувь санхүүжилт авч байгаагэж мэдээлсэн нь ч огт худлаа байсан. Сайд хүн худал ташаа мэдээлэл тараажболохгүй.
Би холбогдох материалыг үзэхэд 2013 оны Н.Удвал сайдын гаргасан шийдвэрээр “Хасу Шивэрт”, “Хасу Хандгайт”, “Хасу манал” зэрэг газарт нэг ч ор нэмж хуваарилаагүй байх юм. Харин дээрх газрууд түрүү түрүүчийн жилүүдэд зохих журмынхаа дагуу ороо нэмэгдүүлж байсан баримт байна.
-Өөрийнх нь гаргасан тушаалд нэр нь байхгүй байхад яагаад “Хасу” гэсэн сувиллуудын нэр гараад ирдэг билээ?
-Н.Удвал сайд Архангайн Ардчилсан намтай тооцоо хийж, Архангайн харьяалалтай олон эмнэлэг сувиллуудтай орны асуудлыг холбоод байна гэж зарим хүн хэлж байсан. Эрүүл мэнд гэдэг хэн нэгэнтэй улс төрийн тооцоо хийж болохгүй эмзэг салбар.Ард түмний эрүүл энхийн төлөөгэсэнганцхан том нийтийнэрх ашгийг хамгаалж байх ёстой ажил. Ямар ч өвчнийг Ардчилсан намын өвчин, Хувьсгалт намын өвчин гэж оношлох боломжгүй.Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй явуулж чадаж байвал дэмжиж, шаардлага хангахгүй алдаа дутагдалтай ажиллаж байвал зохих арга хэмжээг нэн даруй авч байх ёстой. Түүнээс аль нэг хувийн эрх ашгийн үүднээс өөрийнөнцгөөсөө харж,нийтийн эрх ашгийг хөндөх эрх ямар ч эрх мэдэлтэнд байж боломооргүй л санагддаг.
-Элэг судлалын клиник төвийн өмчлөл, харьяаллын талаар тодруулах зүйл байна?
-Энэ таны хувийн эмнэлэг үү гэж та асуух гээд байх шиг байна. Ард түмний дунд“Хатанбаатарын эмнэлэг” гэж нэршсэнболохоос биш энэ хувийн эмнэлэг биш, Нийслэлийн төсвийн байгууллага. Уламжлалт анагаах ухааны Элэгсудлалын Клиник төвийг 1989 онд одоогийн Эх нялхсын төвд анх үндэс суурийг нь тавьж, цаашид ЭМЯ болон Улаанбаатар хотын захиргааны хамтарсан шийдвэрээр биеэ даасан төв болгон байгуулахад би анх захирлаар нь ажиллаж байлаа.
Монголын уламжлалт анагаах ухааны олон зууны үнэт өвийг орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, шинэ технологитой хослуулан ард түмнийхээ эрүүл мэндийн төлөөүйлчлэхээр сэтгэл шулууданзорьж, энээмнэлгийг байгуулахад анхны санаачлагыг гарган гар бие оролцох сайхан боломж надад тохиосон. Эхнээс нь зүтгэсэн сэтгэл хөдөлмөр маань ард түмэнд үнэлэгдсэн юм болов уу даа, хүмүүс “Хатанбаатарын эмнэлэг” гэж нэрлэдэгболчихож.Хувийн эмнэлгийн тухай ойлголт Монголд огт байгаагүй тэр үед хүмүүс миний нэрээр нэрлээд яриадбайхаданхандааих л эмзэглэдэг байсан.
Н.Удвал сайд ч мөн энэ нийтлэг нэрнээс болж намайг хувийн эмнэлэгтэй гэж “андуураад”юм болгон дээр хардаад байдагбололтой.
-“Элэг судлалын клиник төвийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авахаар орж ирсэн, би зураагүй” гэсэн байсан.Гэтэл элэг судлалын төв чинь 20 гаруй жилийн түүхтэй эмнэлэг гэхээр одоо зөвшөөрөл авна гэж байх уу?
-Тэр эмийн үйлдвэр Монгол, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлолттэй зээлээр 1990-ээд оны эхээр орж ирсэн анхны таван үйлдвэрийн нэг.Монголдоо уламжлалт эмийн үйлдвэрлэлийн 75 хувийг дангаараа хангаж байсан улсын үйлдвэрийн газар.20 гаруй жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа энэ үйлдвэр өнөөдөр Н.Удвал сайдын яриад байгаа шиг хүмүүсийн ар хударгаар эрх авах гээд зовчихсон, түүнийг нь салбарын сайд “барьсан” юм шиг тийм “үлгэр” байхгүй. Уг нь Н.Удвал мэдээжийн юман дээр ингэж алдаа гаргаж байхаар ажлаа сайн мэддэг нийслэлийн ЭМГ-ынхнаас лавлахадучир нь амархан олдчихно доо.
-Таныг ажиллаж байхад яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт баталгаажсан уу?
-Би ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хувьд ажлаа хүлээн авсан даруйдаа тушаал гаргаж ажилтнуудын ажлын байрны тодорхойлтыг баталгаажуулсан. Харин сайдадТөрийн нарийн бичгийн даргатайгаа үр дүнгийн гэрээ хийхийг хэд хэдэн удаа хэлсэн ч, сайд гэрээгээхийгээгүй. Сайдыг Төрийн нарийн бичгийн даргатайүр дүнгийн гэрээ хийгээгүй байхад Төрийн нарийн бичгийн дарга нь аппаратын ажилтангуудтай “Үрдүнгийн гэрээ” хийгээд сууж байх нь угтаа бол зохимжгүйасуудал. Гэхдээ аппаратынажилтнуудын хувьдзэрэг дэв нэмэхээс эхлээдүр дүнгийн гэрээ нь хийгдэждүгнэгдэхгүй байгаагаастөрийн албан хаагчдын хуулиар олгогдсонэрх ашиг хохирохгээд байсан учраасажилтнуудтай үр дүнгийн гэрээг нь ном журмын дагуу байгуулсан.
-Таныг ажлаа өгснөөс хойш бичиг хэргийн хоёр ч ажилтан халагдсан байсан. Гэтэл сайдын Ерөнхий сайдад явуулсан бичигт дугаар авахад хэн дугаар өг гэсэн юм гээд та бичиг хэргийн ажилтныг уйлуулаад байсан гэж сайд ярьж?
-Сайд ярихаараа л “ажилтнууд уйлаад байдаг” гэдэг. Би яаманд ажиллах хугацаандаа аппаратын ажилтнуудуйлаад явж байхтай нэг ч удаа таараагүй. Сайд хэлсэн гээд уйлалдаад байх нь юу л бол. Хүчээр дарамталж, уйлуулах гээд хүмүүсийгбэлдсэн байхыг үгүйсгэхгүй.Мөн “Миний багийхан” гээд байдаг хүмүүс нь сайдын өрөөнд тэгж их уйлцгаадаг байсан юм болов уу даа.
Би тан руу албан бичиг явуулах гэсэн чинь Хатанбаатараас болоод чадахгүй байна гэвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга үнэмших үү? Сайдын явуулсан бичгийг авчурж хаядаг гэхэд хүн итгэх үү. Салбарын сайд Ерөнхий сайд руу бичиг явуулахыг хянах нь яамны ТНБД-ын ажил мөн үү. Сайд олон удаа дээшээ харьцах гэхээр энэ нөхөр хянаад саад болдог гэж ойлгуулахаар оролдсон байсан.Тэрийгээ л яриад яваад байгаа хэрэг.
-Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого сайдын тушаалаар батлагдсан өдөр яагаад уг ажлынтөсвийг сайдаар гарын үсэг зуруулах гэсэн юм?
-Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард байгуулагдсан санагдаж байна. Манайхны л ажил хойно зардал төсвийг нь эх үүсвэр тодорхой болохоор шийднэ гээд л харин “Ажлын хэсгийг яаралтай ажиллах үүрэг даалгавар” өгсөн. Зардал төсөв нь батлагдаагүй ч гэсэн ажлын хэсэг ажилдаа шуурхай орж, ажлаа хийж дуусгаад “Нэгдсэн бодлогоо” батлуулсанөдөр нь “Ажлын хэсгийн ажлын хянагдсан төсвийнудирдамж” сайдаар батлуулахаар орж таарсан юм билээ. Ажлынявцнь л ийм байсан. Үүнийг сайд мушгиад дахин төсвийн удирдамж батлуулж мөнгө гаргах гэлээ гэж гүтгээд байгаа юм. Ажлын хэсэгт хийсэн ажлынх төсөвлөгдсөнзардлыггаргаж өгөхгүй гээд яах юм.
-Тендерийн ажил цаг хугацаандаа хийгдээгүй зогссон гэдэг асуудал байнга хөндөгдөж байна?
-Би энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Гэхдээ товчтодруулахад сайд тендерийн гол материалыг бэлдэж, зураг төсвийг нь баталгаажуулан бэлэн болгох үндсэнүүрэгтэйБарилга захиалагчийн албыг бүрэн мөсөн татан буулгачихааддөрвөн сар гаруй байгуулахгүй хүлээлгэсээр тендерийн бүх ажлыг бүрэн зогсоож, цаг хугацааг ньалдагдуулсан өөрийнхөөбуруугаа надтай холбож тайлбарлаад байх юм. Сайдын эрх мэдлээрээ далайлгаж хэнтэй ч зөвлөхгүйгээр гаргасан энэ шийдвэрээс болоод бүх ажил гацаанд орсон гэдгийг одоо ч сайн ойлгоогүй хэвээрээ байх шиг.Бүрэн татан буулгаад дандаа шинэ хүнтэйгээр ажлаа эхэлсэн Барилга захиалагчийн алба оногдсон үүргээ гүйцэтгэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байсан.
Би ажлын шаардлагаар “Энэ албаа хурдан байгуулж өгөөч ажил болохоо болилоо” гэж хэлсэн. Харин сайд “миний ажлыг битгий заа, надтай эн зэрэгцэх гэлээ” гээд гэдийчихсэн атлаа одоо болохоор намайг буруутгаад сууж байгаа нь өнөө эрх мэдлээ эдэлж байгаагийнх нь илрэл юм байх.
-Төрийн нарийн бичгийн дарга ЭМЯ-ны тендер болон худалдан авах ажиллагаатай холбоотой бүхий л зүйлийг нуудаг гээд байсан гэх. Нуух шалтгаан бас нууцаар тендер зарлаад шалгаруулаад байх боломж байдаг гэж үү?
-Сайд ойлгоход тун хэцүү юм ярьдаг хүн шүү дээ. Төрийн нарийн бичгийн дарга нэг болохоор хамаг тендерийг буруу зөрүү хийгээд дуусгачихлаа гээд, нэг болохоор тендерийн ажлыг хугацаа алдуулж огт явуулсангүйгээд, тэгснээ сүүлдээ надаас нуусан гээд. Үүнээс нь олон түмэн аяндаа ойлгох байх.
Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал ихэнх нь яамандхарьяалагдахаа больсон. Хэд хэдэн эмнэлгийн засвар, ганц нэг шинээр барих барилга, тоног төхөөрөмжийн зарим гээд цөөн тооны зүйлийг яаман дээр шийдэхээр байгаа.Эдгээрээс шийдсэн нь хуруу дарам. Өөрийнх нь баталсан хуваарийн дагуу тендерүүд зарлагдаад явж байхад нь “энэ чтендерийгцуцлах хэрэгтэй, тэрийг ч цуцла” гэдэг саналыг сайд байнга тавьдаг байсан. Тиймээс намайг ажиллаж байх хугацаанд ганц хоёрхонтендер явагдсан.Миний ажлыг авчихаад өмнө нь байгуулсан үнэлгээний хороо, өмнө зарласан тендерүүдийг бүгдийг нь хүчингүй болгосон.Түлэнхийн төвийн тендер зарлагдахгүй удаж байгаа талаар хэвлэл мэдээллээр өчнөөн олон удаа шүүмжилсэн.Энэ тендерийн Үнэлгээний хорооны даргаар Цолмонгэрэлийг, бүрэлдэхүүнд Жамбалжавыг оруулж байж л нэг юм зарлах гэж байна. Иймэрхүү байдлаар бүхнийг хүссэнээрээ хийх гэж хамаг тендерийг хойшлуулж, цуцласан юм байна гэдгийг ньганц би биш, олон түмэн харж байна.
-Тендерээс болж яам шүүхэд дуудагдлаа гэх, бас хэд хэдэн компанийг яам шүүхэд өгсөн гэх мэдээлэл ч байгаа?
-Хавдар судлал, Улсын нэгдсэн хоёр болон гуравдугаар эмнэлгүүдийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан.Тавдугаар сарын 13-нд шалгарсан компаниудад мэдэгдэл хүргүүлж, хуульд заасан эцсийн хугацааны өдөрбуюу28-ны өдөр компаниудтайгэрээ хийгдсэн байгаа. Тавдугаар сарын 28 хүртэл хуулийн хугацаа буюу маргаан гарах эсэхийг хангалттай харсан гэсэн үг.Намайг гэрээ хийж байхад буюу тавдугаар сарын 28-нд Сангийн яамнаас ямар ч бичиг ирээгүй байсан гэдгийг би баттай хэлэх байна.Түүнээс Н.Удвал сайдын хэлээд байгаа шиг Сангийн яамнаас хүчингүй болгохгэсэн бичиг ирүүлсээр байхад зөрөөд гэрээ хийгээд байсан зүйл огт байхгүй. Харин Сангийн яаман дээр тэр өдрийн огноотойгоор бичиг үйлдэгдэж байсан гэдгийг би яаж мэдэх вэ. Бүр сүүлд л мэдсэн.Цаашдаа хэн нь, ямар шалтгаанаар яагаад тендерүүдийг хүчингүй болгосныгхаана нь ямар хууль зөрчигдсөн зэргийг хуулийн байгууллага тогтооно биз ээ.
Ийм байдлаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ажлууд их хохирох болсон.Тендерт нэгэнт шалгарсан компаниуд тоног төхөөрөмжөө нийлүүлж, эмнэлгүүд ч аль хэдийнээ ашиглаад эхэлчихсэн.Тендер цуцлагдсанаар тодруулбал,хоёрдугаар эмнэлгийн мэс заслын тасагт хэрэглэж байгаа дурангийн хагалгаанытөхөөрөмжүүдийг буцааж татна гэснээс болж хагалгаанд орохоор ээлжээ хүлээж байгаа олон өвчтөн хохирох болоод байгаагтэндэхийнэмч мэргэжилтнүүд ярьж байна.
-Хэнтий аймгийн эмнэлгийн барилгын тендерт оролцсон “Хар чонот” компанийн талаархууль зөрчсөн, их алдаатай ажилласан гээд л. Хэнтийн эмнэлгийн тендер одоо хүчингүй болчихсон гэсэн үг үү?
-Тендерийн үнэлгээний хороог Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулдаг. Үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримтыг боловсруулахдаа хөндлөнгийн нөлөөлөлгүй бие даан ажиллах үүргийг хуулиар хүлээдэг. Гомдол санал гарах тохиолдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар мөнСангийн яам хянан үзэж асуудлыг шат шатандаа шийдвэрлэдэг. Хэрэв энэ шийдвэрийг тухайн компани хүлээн зөвшөөрөхгүй бол хууль хяналтын байгууллагад шилждэг дүрэм журамтай.Үнэлгээний хороо үнэхээр хууль бус ажилласан бол хариуцлагаа хуулийн дагуу хүлээнэ. Иймд үүнийг заавал надтай холбоод яриад байх шаардлагагүй.
Хэнтийн тендерийн талаар өмнө нь гомдол гарч,үүний дагуу Сангийн яам хянан шалгаж үзээд наймдугаар сарын 5-ндЭМЯ-нд“Тус компани нь худалдан авах ажиллагааны тухайхууль зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэсэнхариу ирүүлсэн. Нэгэнт хянах ёстой газар нь хянаад хариугаа албан ёсоор ирүүлээд байхад Н.Удвал сайд заавал цуцалж, ганц нэг бүтэж байгаа ажлаа нураагаад байж таармааргүй.
-Хүн ямар нэгэн хар домын ид шидтэй байж болно, түүгээрээ төрийн албаны аль нэгэн байгууллагад хүчирхийлэл, дарангуйлал, заналхийлэл үүсгэж хүссэнээрээ бусдыг дарамталдаг байдлыг би хэрхэвч зөвшөөрөхгүй гэсэн сайд мэдэгдэж?
-Намайг амьдралынхаа олон жилийг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулж,сэтгэл оюуны хүч чадлаа дайчлан хүмүүсийг эрүүл саруул, зөв амьдрахад тусладаг сургалт явуулж ирсэн гэдгийг мэдэх хүн хэдэн мянгаараа бий. Хүний амьдралын сайн сайханы тусын тулд20 гаруй жил ажилласныхаа төлөө би ингэж гүтгүүлэн доромжлуулах ёсгүй.Тэгээд ч хүний амьдралын ёс зүйн хэм хэмжээ, оюун ухааны хөгжил, тэдний зөв хэв маяг, орчны тайван амгалан байдал гэдэг нь зөв амьдрах урлагийг эзэмшснээр бүрддэг гэдгийг одоохүн бүхэн гуйвалтгүй сайн ойлгодог болсон цаг үед бид амьдарч байна.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийт 30 гаруй мянган хүн энэ сургалтад хамрагдсан байдаг. Сайдын таньдаг, садан төрлийн олон хүн энэ сургалтад хамрагдсан. Харин нэг удаагийн сургалтад бүртгүүлсэн 250 гаруй хүнээс 10 хоногийн сургалтаа дүүргэж чадалгүй дундаас буцсан нэг хүн ньН.Удвал сайд байсан. Хэдийгээр гүйцэд дүүргэж чадаагүй ч юу сурч, ямар үр дүнд хүрдгийг нь гадарладаг хүний хувьдхүн төрөлхтөн зуун зууны турш ач тусыг нь хүртэж байгаа үнэний сургаалийг “Хүнийг сүрдүүлдэг, дарамталдаг, доромжилдог” гэж ойлгуулах гээд байгаа нь “Дэндүү сүнс сүүдэргүй” бүдүүлэг, ёс зүйгүй ажил.
Н.Удвал сайд өөрөө түшээ ч гэлүү, бөө ч гэлүү нэг тийм хүн юм гэсэн. Өөрийгөө тэнгэр бурхадтайхарьцдаг гээд байгаа хүний хувьд ийм гүтгэлэг гүжирдлэгхийж болохгүй. “Далд ертөнц өөрийн гэсэн маш хатуу хуультай” гэдгийг иймэрхүү хүмүүс илүү сайн мэдэх учиртай.
Би аливаад туйлширч, амьтан хүнийг айлгаж явдаг хүн биш. Амьдралынхаа алдаа оноо хоёроо дэнсэлж, мөнх тэнгэр, төрийн сүлд хоёроо дээдэлж, ханцуй дотроо залбирч явдаг эгэл монгол хүний нэг.
-Эмч хүний байтугай энгийн хүний амнаас яаж гардаг байна аа гэмээр үгээр сайдтаныг буруутгасныг давтаж хэлэх ч муухай санагдаж байна?
-Баргийн хүний амнаас гарч, сэтгэлд багтахааргүй үгээр том том гарчиг тавьж сонингуудад өгөөд байгаа Н.Удвал сайдын ярилцлагууд энэ салбарыг авч яваа хүний хувьд өөрөө худал зохиож ярих нь байтугай сонсоход ч сэтгэл сэрдхиймээр. Сая Дарханд хоёр хүүхэд нас барсан гэж бичүүлээд үхлээр нь улс төр хийх гэж оролдлоо, нэгдүгээр төрөх дээр нярайн халдвар гарахад хүн үхдэг л юм төрдөг л юм гэсэн, эхийн эндэгдэл нярайн түлэгдсэн асуудал ярихад энэ чинь өөрийнх нь хувь заяагэж ярьдаг гэхчлэн ийм худлаа хар мэдээллийг олон түмэнд цацах нь сайдын хийморийг сэргээж ажлыг нь урагшлуулдаггүй баймаар.Намайг өөртэйгөө адилхан юм бодож, хийж явдаг нэгэн гэж ойлгоод байгаа бололтой.Надад тэгж хүний мууг үзэх гэж явах ёс зүй, цаг зав байхгүй.
-Сайд таныг хамгаалах, туслах гээд байсан гэх. Гэтэл та ажилгүй болоод шалгуулаад байгаа гэхээр хамгаалах туслах гэдэг үг хашилттай байсан юм биш үү?
-Удвал сайд АТГ-т бичиг явуулж намайг шалгаж өг гэсэнбайсан. Би АТГ-т дуудагдан бүх зүйлийг бодит үнэнээр нь хэлсэн. Хувийн ашиг сонирхлынхооүүднээсямарч үндэслэлгүй гүтгэж намайгажлаас минь халуулчихаад басхүсэл нь ханахгүй дээрээс нь хэрэг төвөгт оруулахыг санаархаад, надад ямарч хамааралгүй зүйлээр буруутгах гэж сайдын нэр сүрээр далайлган гоочлоод байгаа хүнийг сайхан сэтгэлтэй туслах гэж явсан нэгэн гэж ойлгоход хэцүү л юм. Намайг яаралтай хагалгаанд орохын өмнөхөнсайд маань “Яасан их турчихаа вэ, хэнтэй муудалцсан юм бэ” гэж асуудагхүн шүүдээ.
-Хүний нөөц болон худалдан авах ажиллагаатай холбоотой хуучин ТНБД-ын гаргасан тушаал хууль зөрчсөн гэдгийг батлахаар танай яаман дээр хуульчдын баг ажиллаж байна гэдэг үнэн үү?
-Н.Удвал сайдын төсвийн мөнгөөр хөлслөн авч ажиллуулж байгаа хууль, өмгөөллийн багийнхан хоёр сар сууж, миний гаргасан бүх тушаал шийдвэрийг нэг бүрчлэн хувилан авч бүгдийг нь хүчингүй гэж жагсаалт үйлдсэн юм байна. Энэ жагсаалтыг Засгийн газрын өмгөөлөгч Д.Нямдорж шүүх дээр нотлох баримт болгохоор улайраад байгаад би ихэд гайхаж байгаа.
Намайг буруутгах баримт олуулахаархөлсөлсөн хуульчдын ажлын хөлс сарын таван сая төгрөг. Дээрх байдлаас харахад ЭМЯ-ны аппаратын төсвөөс хуулийн багийн зардлыг гаргаж, хүрч ядсан төсвийн мөнгийг төрийн албан хаагчдыг гүтгэх ажилд зарцуулж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл болохыг Засгийн газар, татвар төлөгчид хуулийн байгууллагууд анхаарах хэрэгтэй болов уу.
Би ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хувьд төр засгаас өгсөн үүрэг даалгаврыг хуульд нийцүүлэн тушаал шийдвэр гаргаж ажилласан. Ажлын тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт цаг хугацаанд нь гаргаж өгч, улмаар Засгийн газрын нэгдсэн тайланд ямар ч зөрчилгүйгээр багтаж, ЭМЯ-ны ажил сайн дүгнэгдэж байсан гэдгийг онцлон хэлье.
-Төрийн ажил албанд төвлөрөл сааруулах гэдэг юмыг Шинэчлэлийн Засгийн газрын төвшиндөө бол нэлээд анхаарч байна. Харин танай яамны тухайд өөр байгаа, яам руу их юм төвлөрч байна гэх шүүмжлэл дуулдах болсон нь хэр бодитой вэ?
-Нийслэлийн эрүүл мэндийн газарт шийддэг байсан эмийн сангийн зөвшөөрөл, мэргэжлийн бусад лицензээс авахуулаад хот шийддэг байсан олон асуудлыг яам шийддэг болгохоор татаж авч байгаатай холбоотой шүүмжлэл гарч байгаа. Яамны хэмжээнд шийдэж олгож байгаа бүхзөвшөөрөл лиценз,эрх, худалдан авах ажиллагаа болоодтендер зэрэг дээр нэмээд хотын эрх мэдэлд байгаа өчнөөн асуудлуудыг нэмэхээр энэ салбарт эрх мэдэл гэдэг нэг газарт жинхэнэ утгаараа төвлөрнө гэсэн үг. Эндээс “Танай яаман дээр маш их авлигын асуудал байдаг” гэж эмч нар хэлсэн гээд мөн “Тусгай зөвшөөрөл гэдэг нэрийн дор ашиг орлого олдог механизм эрүүл мэндийн салбарт үүссэн” гэж яриад байсан сайд маань бүгдийг өөр дээрээ нэгэн зэрэг төвлөрүүлээд улам л их бухимдал, бусармаг ажлын үүр уурхай бий болгох вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байгаа юм. Сайд нь ингэж бүхнийг худалддаг мухлагийн эзний дүрд тоглох хүсэлтэй байж болох ч ийм үйл ажиллагаа нь Төрийн бодлогын яамны хийдэг ажил яавч биш.
Эрүүл мэндийн яам эрүүлээр сэтгэж, чирэгдэл, хүлээгдэлгүй, шудрага шуурхай, чанар хүртээмжтэйүйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бололцоог хангасан бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж, Төрийн том бодлогын яам байх ёстой гэж би боддог.
Д.Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ