Такси нэгдүгээр эгнээгээр зорчихоор боллоо

Стандартын шаардлага хангасан таксиг ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчуулахаар болжээ. Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй бөгөөд зөвхөнзориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм байна. Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 16-р хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, 4-р хороолол “Дүүхээ” төв, 10-р хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компаний эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитронбанк /103-ын уулзвары нурд/ , Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтад орсон байна. Мөн Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барьж байх юм. Ингээд 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болохоор төлөвлөөд байгаа аж.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ