Хууль зүйн дэд сайдын шүүх хурал үргэлжилж байна

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж банйа. Түүнд холбогдох шүүх хурал өмнө нь хоёр удаа товлогдсон ч өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа. Учир нь тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээснийхээ төлөө буруутгагдсан билээ. Өнөөдрийн хуралд түүний шинэ өмгөөлөгч Т.Сугарням оролцож байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ