Замд нь тээглэсний төлөө хүүхдийн аминд хүрсэн залууг цаазлана


Өнгөрсөн долдугаар сарл Хятад эр хэрцгий хэрэг үйлдсэн нь дэлхий нийтийг цочирдуулсан. Хан Лэй гэх 39 настай залуу дөнгөж хөлд орж байсан хүүхдийг тэрэгнээс нь авч шидэж амь насанд нь хүрсэн. Тэрэгтэй хүүхдээ түрж явсан бүсгүй түүний замд тээг болсон шалтгаанаар гэнэт уурлаж хүүхдийг авч шидэж, ээжийг нь доромжилж байсан гэдгийг гэрчлэх хүн олон.
Тухайн үед Хан Лей хэргийн газраас зугтаасан ч удалгүй баривчлагдсан. Түүнд Бээжингийн шүүхээс балмад хэрцгий хэрэг үйлдсэнийх нь төлөө ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэхээр болжээ.
Хэрэгтэн этгээд шүүх хурлын үеэр “Би сайн санахгүй байна. Ямар ч байсан би санаатай ийм үйлдэл хийгээгүй. Тийм жаахан хүүхэд байсан ч гэж мэдээгүй” гэж мэдүүлэг өгчээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ