Н.Номтойбаяр хамгаалагчаа хутгалж гэмтээлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн шөнө нэгэн шөнийн клубт хүн хүнтэй маргалдаж, хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тэрбээр бага зэрэг халамцсан байсан бөгөөд зэргэлдээ ширээнд суусан 35 орчим насны залуутай муудалцсан байна. Улмаар хутга барин дайрсан аж. Гэвч Н.Номтойбаярын үйлдлийг зогсоох гэсэн бие хамгаалагч нь түүний хутганд өртсөн бөгөөд одоогоор бие хамгаалагч залуугийн биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ