Оросын зэвсгийн худалдаа 10 жилийн хугацаанд долоо дахин нэмэгджээ

Оросын хуурай замын зэвсэгт хүчний экспортын хэмжээ 10 жилийн хугацаанд долоодахин өсчээ. Энэ тухай "Оросын армийн Экспо-2013"үзэсгэлэнгийн явцад мэдээлжээ.

Хамгийн борлуулалт сайтай зэвсэг, техник хэрэгслээр танкийн техник, артиллер, мөн өндөр технологийн зэвсэг-агаараас эсэргүүцэгч, танк эсэргүүцэх пуужингын иж бүрдэл зэргийг нэрлэсэн байна.

Оросын хуурай замын зэвсэгт хүчний гол худалдан авагчдын нэгдүгээрт Энэтхэг улс дахин тодорчээ. Гэвч одоо оросын зэвсгийн эрэлт хэрэгцээ Латин Америк, Африкийн орнуудад эрс өсөх хандлагатай байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ