Шанхайд Фейсбүүк, Твиттэр ашиглах боломжтой болно


Хонконг чөлөөт худалдааны бүс болсноор интернэтийн хэрэглээ нь чөлөөтэй болсон. Олон улсын арилжаа наймаа хийгддэг гол бүс нутаг учир онлайн харилцааны нээлттэй байдал хамгийн чухал. Тэгвэл Шанхай эх газрын хамгийнтом худалдааны чөлөөт бүс юм. Гэхдээ тэнд интернэтийн хязгаарлагдмал хүрээ тогтсон байдаг. Хятадын засгийн газраас Шанхайн интернэтийн чөлөөт байдлыг өргөжүүлж "Нью-Йорк Таймс" сонины сайт, "Твиттер", "Фейсбүүк" зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтрэх боломжийг нээх болж байгаа тухайгаа албан ёсоор зарлалаа. Гэхдээ тус улсын бусад нутаг дэвсгэрт дээрх сайтуудыг хэрэглэхийг хориглосон байдаг.
Олон улсын хөрөнгө оруулагчид, томоохон бизнесмэнүүд Шанхайн чөлөөт худалдааны бүсэд интернэтийн хязгаарлагдмал байдал нь хүндрэлтэй байгааг хэлдэг. Тиймээс тэдний зочдын ая тухтай нөхцөлийг бий болгох үүднээс интернетийн чөлөөтэй хэрэглээг бий болгож байна.
Хятад улсад Твиттер, Фейсбүүк Хятад улсад 2009 оны дундуур зогсоогдож, харин Нью-Йорк Таймс сонины сайт болон гадаадын ХМХ-ийн бусад олон сайтууд өнгөрсөн жил хаагдсан юм.
Тус бүс нутгийн интернэтийн чөлөөт хэрэглээг энэ сарын 29-нөөс эхлүүлнэ хэмээн CNN уламжиллаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ