Хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган өнөөдөр эхэлнэ

Хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган маргааш эхэлнэ “Ажилтай орлоготой Монгол хүн” Хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран маргааш Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Чуулганд МҮЭ-ийн холбооноос 70 гаруй төлөөлөгч оролцох ба орон нутгийн ҮЭ-ийн холбоодын дарга нар, нийслэл, салбарын ҮЭ-үүдийн удирдлага, ажлын албаны хүмүүс оролцоно. Хөдөлмөрийн салбар дахь нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа, цаашдын чиглэл сэдвээр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илтгэл тавина. Мөн Хөдөлмөрийн харилцааны бодлогын шинэчлэл сэдвээр гуравдугаар салбар хуралдаан МҮЭХ-ны байранд үргэлжлэх юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд салбар хуралдааны ахлагч нар зөвлөмжид тусгах саналаа танилцуулж энэхүү баримт бичгийг баталснаар үйл ажиллагаа өндөрлөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ