Яармагийн гүүрийг маргааш хаана

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагууэнэ сарын 28-ны 23.00 цагаас 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.
Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчино уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ