Духан дээр нь шинэ хамар ургуулж байна


БНХАУ-ын Фүжоу мужийн иргэн дэлхийн дээр цорын ганц духан дээрээ хамартай эр болж байна. Учир нь тэрбээр томоохон осолд орж хамраа дахин сэргээх аргагүй болтол гэмтээснээсээ болж энэ замыг сонгох болоод байна.
Шиаолин гэгч энэ 22 настай залуу 2012 оны наймдугаар сард авто машины осолд орсны дараа энэхүү эмчилгээг хийлгэж эхэлжээ. Ослоор түүний хамрын мөгөөрс бүхэлдээ хугарсан учир сэргээн засах боломжгүй болсон байна.
Эмч нар арьс сунгагч материалыг түүний духны арьсан дор байршуулж, эрэгтэйн хавирганаас авсан мөгөөрсийг хамарны хэвийг сайтар гаргахын хэлбэрт оруулсан арьсан дор байршуулжээ. Эмч нар хамрыг сайн хэлбэржиж дууссаны дараа нь духнаас салган одоогийн хамрыг нь авч оронд нь шилжүүлэн суулгах аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ