"Хюндей" болон "Киа" моторсынхон 600 мянган машинаа эргүүлэн татлаа

Дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэх байр эзэлдэг Өмнөд Солонгосын томоохон машин үйлдвэрлэгч "Хюндэй" моторс болн "Киа" моторс компаниуд 600 мянга гаруй авто машинаа зах зээлээс татах болсноо зарлав. Тэдний авто машинаа татах болсон шалтгаан нь машины механик эд ангид агрегатын тохиргооны доголдлын улмаас хэмээн тус хоёр компанийхан мэдээлэв.
Эл доголдлын дийлэнх хувь нь 2008-2011 онуудад үйлдвэрлэсэн машинуудад илэрсэн байна. Одоо үйлдвэрлэгч компаниуд авто машины эд ангид доголдол илэрсэн хэрэглэгчидийнхээ автомашиныг үнэ төлбөргүй засварлах ажлийг эхлүүлээд байна. Үүнээс өмнө мөн олон тоонымашинаа зах зээлээс эргүүлэн татаж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ