Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хамгаалагчаа хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ бүхэнд тэрбээр "Би биш, над руу хүн хутга барьж дайрсан" гэх тайлбарыг өгсөн юм. Тэгвэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус хэлтсийн эх сурвалж мэдээллээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ