Зохиолч Шүүдэрцэцэг хатуухан "боорцог"-ийн ард гарчээ

Зохиолч Шүүдэрцэцэг "Сувдан даруулга" олон ангит киноны зохиолоо бичиж дуусчээ. Тэрбээр телевизийн олон ангит киноны зохиол анх удаа бичиж байгаа нь энэ аж. Энэ өгүүллэг нь арваадхан хуудас байсныг 30 ангит киноны зохиол болгох нь түүнд хатуухан "боорцог" байсан гэнэ.

Харин одоо киноны зураг авалтын бэлтгэл ажил, жүжигчдийн сонгон шалгаруулалт гээд ажил үлдсэн байна. Ямар ч гэсэн гол дүр Хулангоод О.Долгор тоглохоор болсон аж. Бусад жүжигчдийн хувьд хэн тоглох нь одоогоор тодорхой бус байсаар.

Энэ кинонд 1900-гаад оны амьдрал өрнөх учраас хувцас хэрэглэлээс эхлээд хөрөнгө мөнгөний хэрэгцээ их гарч буй гэнэ билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ