Шатахууны үнэ буурна

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганы өгсөн мэдээллээр ирэх сараас шатахуун литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурна. Энэ сараас эхлэн нефть импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорус зэрэг улсаас шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулсан аж.

Мөн Уул уурхайн яамнаас “Чайна Ойл” компанийн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн өргөтгөл өнгөрөгч аравдугаар сарынд дууссан тус газрын тосны бүтээгдэхүүн сар бүр импортоор авах талаар хэлэлцээ хийлээ. Үүний үр дүнд “Чайна Ойл” компанитай бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх гэрээг “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай”-тай байгуулсан.  Гэрээний гол онцлог нь “Чайна-Ойл” нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас БНХАУ-д экпортлож байгаа түүхий тосны үнийг суурь болгосон томьёлолд үндэслэн харилцан тохиролцсон гэж хэлж болно.  Тиймээс Чайна-Ойл компаниас багадаа сард 4000 тонн бүтээгдэхүүн авна. Цаашид 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр гэрээнд тусгасан байна.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ