“Мөнхжин-Од” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ

ШӨХТГ-аас шалгалт хийж, “Мөнхжин-Од” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ҮХААЯ-нд хүргүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 27-р хороонд байрлах "Нэмоол" ХХК-ийн хүнсний дэлгүүрт “Мөнхжин-Од” ХХК-д үйлдвэрлэсэн “Мөнхжин” нэртэй 500гр болон 750граммаар савлагдсан архинууд зарагдаж байжээ. Шалгалт хийж үзэхэд Оюуны өмчийн газраар баталгаажуулсан бусдын барааны тэмдэгтэй шилэнд савлагдан худалдаалж байсан ба уг архины акзизыг “Мөнхийн үсэг групп” ХХК-д хүргүүлж дүгнэлт гаргуулахад хуурамч болох нь тогтоогдсон байна. Иймд тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлж, Өрсөлдөөний хуулийн 12.1.4-т заасны дагуу таван сая төгрөгөөр торгожээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ