Манай сайдын садан төрлийн нэг ч хүн яаманд ажилладаггүй

Уул уурхайн сайд Д.Ганхуяг яамандаа садан төрлийн хүмүүсээ олноор ажиллуулж байна гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр цацагдсан юм. Эл мэдээллийг тус яамны дэд сайд Л.Эрдэнэбулганаас тодрууллаа

-Уул уурхайн яаманд сул орон тоо хэд байгаа юм бэ?

-Уул уурхайн яамны батлагдсан орон тоо 62 байхаас шаардлагатай сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан томилгоог Төрийн албаны зөвлөлийн хуульд зааснаар явуулсан. Ашигт малтмалын газар 170, Газрын тосны газар 114 ажилтантай үйл ажиллагаагаа хэвин явуулж байна. Төрийн нарийн бичгийн дараг болон Сайдын зөвлөхөөр мэргэжлийн бус хүн ажиллуулаагүй.

-Сайд танил талаа ажилд авсан гэх мэдээлэлд тайлбар өгөөч?

-Манай яам Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлдөг. Төрийн албаны зөвлөл удирдах албаны сонгон шалгаруулалтыг зарласан. Тиймээс Р.Жигжид нь энэхүү сонгон шалгаруултад тэнцэн Засгийн газрын хуралдаанаар  орж хуулийн дагуу томилогдсон.

Уул уурхайн сайд ажлын болон мэргэжлийн хоёр зөвлөхтэй. Зөвлөх Ч.Түмэнбаяр нь 2009 оноос хойш УИХ-ын гишүүний зөвлөх, сайдын ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байна. Сайдын ажлын албаны зөвлөх нь ажлын чиг үүргийн дагуу салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагтай холбоотой асуудлаар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж шуурхай ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Харин геологи, уул уурхайн зөвлөхөөр нь геологич мэргэжилтэй, доктор Д.Бат-эрдэнэ ажиллаж байна.  Уул уурхайн яаманд Д.Ганхуяг сайдын садан төрлийн нэг ч хүн ажиллаагүй гэв.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ