Д.Дагвадоржийн жолооч амиа алджээ


Асашёорюү Д.Дагвадоржийн жолоочоор ажиллаж байсан залуу бусдад зодуулан амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус жолооч зодуулсны улмаас хүнд бэртэл авч, эмчилгээ хийлгэн 20 гаруй хоносон боловч өнгөрсөн мягмар гарагт шархаа даалгүй нас барсан байна. Зодооны хэрэг есдүгээр сарын эхээр гарсан бөгөөд амиа алдсан залуу Асашёорюү Д.Дагвадоржийн дотны анд байсан аж. Талийгаачийг өнөөдөр нутаглуулан сүүлчийн замд нь үджээ. Ум сайн амгалан болтугай.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ