Зөгийд хатгуулж 28 хүн амиа алдав

Хятадын Шаанши аймгийн Ханзон хотын Шианлоу тосгонд сүрэг зөгий хүмүүс рүү дайрч газар дээрээ 28 хүн амь насаа алдаж зуу зуун хүн зөгийнд олон удаа хатгуулсан хэрэг гарлаа. Нас барсан хүмүүсийн олонхи нь нэг дор 200-аас дээш удаа зөгийд хатгуулсан гэнэ.
Иймэрхүү зэрлэг шар зөгийний нүүдэл өдийд болдог бөгөөд хот тосгонд орж ирэх нь ховор байдаг гэнэ. Харин чухам яагаад энэ удаад хүмүүс рүү дайрсан нь тодорхойгүй байна. Зэрлэг зөгий тэжээвэр зөгийнөөс хор ихтэй учир үхэлд хурдан хүргэдэг.
Орон нутгийн захиргаанаас амиа алдагсдын гэр бүлийнхэнд мөнгөн тусламж үзүүлэхэр болжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ