Хотын төвийн цэцэрлэгийг хянах арга байна уу
Угаасаа муу нэртэй “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэг улам унхиагүй болжээ. Биеэ үнэлэгчид “бэлчдэг” асан цэцэрлэг одоо “Байгаль буудал” болон хувирсан байна. Өнөөдөр өдрийн 12.00 цагт яг тэр сааданд “тасарсан” гурван нөхөр хурхирч байлаа. Хоёр нь эр, нэг нь эм тэдний хувцас хунар тийм ч тааруу бусыг бодоход тэнүүлчид биш бололтой. Ер нь энэ сааданд байхгүй юм алга. Тэр гурвыг тойроод гурван халтар нохой “Бид юугаараадутах вэ” гэсэн янзтай хэвтэнэ. Хотын төвийн цэцэрлэгийг хянах арга байдаггүй юм болов уу.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ