Н.Номтойбаярын хохирогч 36 настай эрэгтэй байжээ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хамгаалагчаа хутгалж бэртээсэн хэрэг энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарсан. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Н.Номтойбаярын зүгээс "Би хүн хутгалаагүй. Н.Нямдорж гэх хүн над руу хутга барьж дайрсан" гэх тайлбарыг өгсөн. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргасан иргэн нь Б гэгч аж. Тэрбээр 36 настай бөгөөд Н.Номтойбаярт хутгалуулж бэртсэн байна. Тэрбээр хөнгөн бэртсэн бөгөөд одоогоор гадуур эмчилгээ хийлгэж байгаа аж.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ