Дөрвөн давхар барилга нуржээ

Энэтхэгийн Бомбей хотод дахин дөрвөн давхар барилга нурсан хэрэг гарав. Одоогийн байдлаар арван хүн амь насаа алдсан хэмээн мэдээлж байна.Гэсэн ч барилгын ойролцоо байсан хүмүүсээс 25 нь сураггүй байна хэмээн албаныхан мэдээлсэнийг ВВС уламжиллаа.

Барилгын хог хаягдлыг нэгжиж нуранга доороос хүмүүсийг гаргахаар ажиллаж байна. Энэтхэгт барилга нурах хэрэг сүүлийн үедихээхэн тохиолдох болсон.Энэ удаагий барилгийн осол чухам юунаас болсон нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн зургаадугаар сард таван давхар орон сууц нурж 74 хүн амь насаа алдсан тохиолдол гарсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ