Жагсаал цуглаан хийхийг хориглолоо

Нийслэлд жагсаал цуглаан хийхийг хориглолоо. Тодруулбал, “Гал үндэстэн” холбооныхон УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Төрийн ордон руу буу шагайж хэд хэдэн газарт гранат тараасан хэрэг гарсантай холбоотойгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна. Одоогоор хэрэгт холбогдуулан тус холбооны зарим гишүүдийг саатуулан шалгаж байгаа билээ. Жагсаал цуглаан хийхийг ирэх сарын 15-ны өдөр хүртэл хориглосон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ