Нислэгийн үед онгоцны жолооч ухаан алджээ

АНУ-ын зорчигч тээврийн онгоц Бойс хотод ослын буулт хийжээ. Энэ нь ямар нэг техникийн гэмтлээс үүдэлтэй биш бөгөөд нислэгийн үед онгоцны жолоочийн зүрх хүчтэй өвдөж ухаан алдсанаас болсон гэнэ.
Онгоц 1603 дугаартай Хьюстоноос Сиэтл руу нислэг үйлдэж байжээ. Ослын буулт оройн 20.00 цагт буусан бөгөөд онгоцны жолоочийг эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор жолоочийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байгаа. Харин зорчигчид дараагийн нислэгийг хүлээж байна хэмээн ВВС уламжиллаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ