Н.Номтойбаяр: Тэр өдөр хутгалуулчихдаг байжээ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүйтэн мэсээр хүний биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг мэдээлэл цацагдсан даруйд Н.Номтойбаяр үгүйсгэсэн тайлбар авсан ч түүнийг цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгөхийг шаардаад байгаа юм. Харин тэрбээр твиттерээр“Ер нь хэвлэлээр "хутгалуулж" байснаас тэр орой хутгалуулчихдаг байж. Нэр хугарахаар, Нэвт хутгалуулаа гэж vг гарсан шvv! (уучлаарай)” хэмээн жиргэжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ