Н.Номтойбаярын өмгөөлөгч ЦЕГ-ын мэдээллийг үгүйсгэлээ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх мэдээлэл ташаа. Н.Номтойбаяр хүн хутгалаагүй. Мөн ЦЕГ-аас Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэсэн. Түүнчлэн мэдүүлэг авах бичиг өгсөн мэтээр мэдээлэл хийсэн байна. Одоогоор Н.Номтойбаяр гишүүн болон өмгөөлөгч надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, байцаалт өгөхөөр дуудсан бичиг огт ирээгүй байна”гэх мэдээллийг өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ