МакДональдсын хоолнууд эрүүлжинэ

Дэлхийн түргэн хооны хамгийн алдартай сүлжээ МакДональдс амттай, шуурхайгаараа алдартайгийнхаа хэрээр эрүүл биш хооллолт хэмээн хатуухан шүүмжлэлд өртдөг. Тэгвэл ирэх оноос МакДональдсын сүлжээ ресторанууд хүний биед тустай гэх ногоонуудаар зууш, салат бүхий хоолнуудыг цэсэндээ нэмэхээр болжээ.

Хоол бүхэнд цэвэр ус дагалдуулах бөгөөд бүх төрлийн цэвэр жимсний шүүсүүдийг худалдаалах болж байгаагаа албан ёсоор зарлалаа. Таргалалтын эх үүсвэр болж байна гэгддэг шарсан төмсийг хоолныхоо цэснээс хасаж ч магадгүй гэсэн байна.

МакДональдсынхан 2020 он гэхэд дэлхийд ээлтэй шилдэг 20 байгууллагын нэг болохыг зорьж байгаа юм. Энэ санаачлагыг нь Клинтон сан ч мөн дэмжиж хамтарч ажиллахаар болсон тухай хэвлэлүүд мэдээлэв. Он гармагц МакДональдсын дэлхийн бүх салбарт шинэхэн цэс танилцуулагдана.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ