ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн эгчийг саатууллаа


ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг АТГ-аас баривчилжээ. Тэрбээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч нь юм байна. Д.Тогооням нь Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан байсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ