"Микроны босс” ашиг орлогоороо тэргүүлжээ


ШӨХТГ-аас өнгөрсөн сарын 18-аас эхлэн энэ сарын 26-ны өдрийг хүртэл бүтэн нэг сарын хугацаанд гарсан монгол кинонуудыг олсон орлогоор нь жагсаажээ. Жагсаалтаар “Микроны босс” уран сайхны кино 401.816.873 төгрөгийн ашиг олж тэргүүлсэн байна. Мөн сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино хамгийн их орлого олсон киногоор шалгарсан аж. Одоогийн байдлаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 268,840,000, “Ганц бие бүсгүйчүүд” 253,501,247, “Голланд сарнай” 53,209,000 төгрөгийн ашиг орлого олоод байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ